
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслан явах замд зам тээврийн осол гарч хүн машинд хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад "Nissan Bluberd" загварын суудлын авто машин онхолдож уг машиныг жолоодож явсан 22 настай эрэгтэй нас барсан, зорчигч 16 настай эмэгтэй, 22 настай эрэгтэй нар машин онхолдох үед машинаас шидэгдсэн, хүнд гэмтэлтэй байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Одоогоор гэмтсэн иргэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нас барсан иргэний цогцосыг гаргаж дүүргийн Цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/