
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Модны 2-ын зам дагуу 50 дугаар байрны 4 дүгээр орцны цахилгаан шат гацсан дотор нь 2 хүн байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах, шуурхай салбарын тасгийг гаргаж 13 настай эрэгтэй, 12 настай эрэгтэй нар байсныг гаргажээ. Энэ мэт цахилгаан шат гацсан дуудлагууд долоо хоног бүр бүртгэгдэж байгааг НОБГ-аас мэдээлж байна. Сүүлийн үеийн барилгууд чанаргүй цахилгаан шат хийж байгаа нь иргэдийг хохироосоор байна. Мөн цахилгаан шат гацсан дуудлагаар онцгойгийнхныг аврах ажиллагаа явуулж байх хооронд ард нь олон арван хүний амьтай холбоотой дуудлага ч ирж байдаг гэдгийг Барилгын компаниуд ойлгох болоогүй гэж үү. Дахин цахилгаан шат гацсан, цахилгаан шат нэг давхарын хонгилруу унасан зэрэг дуудлагууд давтагдахгүй байх тал дээр холбогдох байгууллагууд ч анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Д.Ундрах /24tsag.mn/