
Налайх дүүргийн 2 дугаар хороо, "Сайн Номун" хийдийн хуучин дуганд гал гарч байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад уг хийдийн үүдний хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, офицерийн тойрог 11 дүгээр байрны баруун талд вагончик шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад эзэн нь тодорхой бус 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг унтраажээ. Уг чингэлэгтэй ойрхон "Тоёота прүс-20" загварын авто машины баруун тал, "Тоёота марк-2" загварын авто машины баруун урд хэсэг хайрагдсан байна. Энэ мэт галын дуудлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд ихээр гарсаныг НОБГ-аас анхааруулж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)