Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, "МТ" ХХК-ийн ШТС-6 урд автозам дээр машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад “Санато-6” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Улаанбаатар паласын зүүн талын авто зам дээр машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад "Верна аксент" загварын суудлын автомашины хөдөлгүүр, бүхээгийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63 дугаар гудамжны задгайд машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад “Ниссан терсел” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)