
Монгол бөхийн өргөөнд Казак түмний наурызын баярт зориулсан аймгийн цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлж, аймгийн арслан С.Одгэрэл үзүүрлэв. Барилдааныг МҮБХ, Баян-Өлгийн аймгийн “Таван богдын Бүргэдүүд” дэвжээ, Баян-Өлгийн аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд Баян-Өлгийн аймгийн харьяат улсын заан Т.Авдыгаж агсаны нэрэмжит болгон явуулсан юм. Өлгийн нутгийн “Хаврын баяр”-т зориулсан барилдаан зургаа дахь жилдээ явагдаж буй нь энэ юм.