
Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын зориулалтаар газар олгохоос эхлээд барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааг нэгтгэн зохицуулсан журмыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан байна. Энэхүү журам нь хууль, эрхзүйн актуудыг нэгтгэж хобогдох хууль тогтоомжтой уялдуулан боловсруулсан бөгөөд илүү ойлгомжтой, хялбар болгож байгаа юм.
Журам батлагдсанаар иргэн хуулийн этгээдийн барилгын зориулалтаар газар олгох, эзэмшүүлэх ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх, эдгээр харилцааг зохицуулах бүрэн мэдээллийг авах боломж бүрдэж байгааг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж онцолж байв. Журмын төсөлд санал авах зорилгоор барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналуудыг нэгтгэж энэ журамд тусгасан гэж хэллээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү журмын төслийг хэлэлцээд, барилга угсралтын ажил эхлэхээс өмнө НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.