
Английн ПЛ –ийн 31 дүгээр тойргийн тоглолт болж лигийг тэргүүлэгчид болох Челси болон Арсенал клубын хооронд ширүүн тулаан боллоо. Челсигийн “Стэйнфорд Бридж” талбайд болсон тоглолтод талбайн эзэд зочин багаа 6:0 –ээр бут ниргэжээ. Тоглолтын гоолуудыг Оскор хоёр, Андрей Шурле, Салах, Эдин Хазард нар тус бүр нэг гоол оруулжээ. Ингэснээр лигийг Челси клуб 69 оноогоор тэргүүлж байгаа бол Арсенал клуб 62 оноотой дөрөвдүгээр байранд бичигдэж эхэллээ.