Олны танил хүмүүс, улс төрчдийн зургаар элдэв марзан эвлүүлэг хийж түүнийгээ “матарлах” нэрийдэн олон нийтийн сүлжээгээр цацдаг тээрээр өөрөө хэдийнээ олны танил болсон. Түүнийг бүгд мэдэх ч, бас үгүй юм. Танхай эмээг этгээд гудамжны хэллэг, дайрч довтолгосон үгүүдээр нь “жиргээчид” андахгүй. Өдөрт зуу, зуун twitter хэрэглэгч Танхай эмээ гэх эккоунтыг дагасаар байна. Гэтэл сүүлийн үед Танхай эмээг цахим ертөнцийхөн эрэн сурвалжлах болжээ. Учир нь түүний twitter хуудас нь гуравдугаар сарын 11-нээс хойш ер шинэчлэгдээгүй байна. Түүнийг хаашаа явсан, яагаад сураггүй, нам жим болсон талаар олон таамаг яригдах боллоо.
Тэднээс хамгийн өндөр магадлалтай байгаа нь Малайзын алга болсон онгоцонд сууж явсан гэх таамаг. Гэхдээ хувь хүний онцлогоос нь болоод түүнийг тус онгоцыг барьцаалан нуугдсан гэж үзэж байгаа аж. Өмнө нь тэрээр ерөнхий сайдыг фото эвлүүлгээр элэглэсний дараахан хэсэг хугацаанд нам жим байсан юм.




















































Сэтгэгдэл (3)