
Эдийн засгийн чуулган иймэрхүү байдалтай хуралдаж байна. Илтгэлийг сонсож байгаа сайд дарга нар алга. Уг нь энэхүү форумыг анх зохион байгуулах болсон үндэслэлийг Ерөнхий сайд асан С.Батболд " Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход нийгэмтэйгээ хэлэлцдэг,
зөвшилцдөг суваг алга. Зөвхөн УИХ-ын гишүүд, сайд, дарга зэрэг цөөн
тооны хүн улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа нь учир
дутагдалтай. Тэр дунд популизм хийж хэн чанга дуугарсан, илүү олон
ярьсныг нь бодлого болгох гээд байдаг буруу хандлага байна. Эрдэмтэд,
судлаачид, бизнес эрхлэгчид, эдийн засагчдынхаа оролцоог хангаж, илүү
судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой гэж үзсэн. Манай
улстай хамтран ажилладаг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд,
хөрөнгө оруулагчдын төлөөлөл, иргэний нийгмийнхний оролцоог хангаж үгийг
нь сонсч төрийн бодлогоо тодорхойлохдоо тусгаж, авах гээхийн ухаанаар
ханддаг байх жишиг тогтооё. Тэндээсээ дараа жилийн болон дунд, цаашлаад
урт хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтөө илүү тодорхой болгохын тулд
Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж эхэлсэн" гэж тайлбарлаж байгаа юм.
Сэтгэгдэл (2)