


Монгол улс эрдэс бүтээгдэхүүний экспортоор дэлхийд томоохон өрсөлдөгч болох боломжтой. Эдийн засагчид Монгол улсын эрдэс бүтээгдэхүүний 2020 хүртэлх экспортын хэмжээ, түүнийг бүрдүүлэх гол үйлдвэрлэгчдийн хандлагыг 2020 он хүртэл ийнхүү тодорхойлсон байна. Гэвч энэ хэмжээний экспорт хийх нөхцлийг засгийн газар хангаагүй бөгөөд харин ч уул уурхайг чөдөрлөсөн, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн бодлого явуулж байгааг шүүмжлэх хүмүүс олон.