
“Хүн аалз” цувралын ээлжит анги “Гайхамшигт хүн аалз-2” нэрээр үзэгчдийнхээ хүртээл болгоход бэлэн болжээ. Уг ангид киноны гол баатар Петер Паркер өөрийн эцгийнхээ хэн болохыг илүү их мэдэх аянд гарах ба түүнд сайн найз Харри нь туслах юм байна. Киноны найруулагчаар нь Марк Вэйб ажиллажээ. "Хүн аалз" киноы шинэ цуврал манай кино театруудаар тун удахгүй нээлтээ хийхээр төлөвлөөд буй ажээ.