
Энэ жилээс эхлэн ханцуйтай өмсгөлийг NBA –ийн багууд зарим тоглолтуудад өмсөж тоглож байгаа. Гэтэл энэхүү шинэ өмсгөл нь тамирчдад таалагдахгүй байгаа бололтой. Лигийн дөрвөн удаагийн MVP, Леброн Жеймс гуравдугаар сарын зургааны өдөр “San Antonio” –гийн эсрэг 6-18 гэсэн маш муу довтолгоог гүйцэтгэж улмаар баг нь хожигдсон. Харин түүний хувьд тоглолтын дараа өөрийн гаргасан муу тоглолтоо ханцуйтай өмсгөлтэй холбож тайлбарлажээ. Тэрээр “Надад энэ өмсгөл тийм таатай санагдахгүй байна. Бусад тоглолчдын хувьд ч гэсэн адил” гэжээ. Энэ асуудлыг NBA –ийн удирдлагууд шийдвэрлэхээр ажиллаж буй бөгөөд эхний ээлжинд Лебронтой уулзах гэнэ.