
Мэргэжлийн сумогийн аваргуудын зөвлөл буюу Ёкузонагийн зөвлөл өчигдөр
Токио хотноо хуралдаж озеки Какүрюд 100 хувийн саналаар аварга цол
өгөхөөр шийдвэрлэжээ. Энэ сарын 28-нд Мэйжи сүмд шинэ аварга дэвжээнд
гарах ёслолыг анх удаа хийх бөгөөд их аварга Таканохана уг ёслолыг
зааж, удирдаж хийлгэхээр болсон аж. Какүрюү аваргын ёслолоо их аварга
Асашёорюүгийн хийдэг байсан үнрюүгата гэдэг хэлбэрээр хийхээр сонгосон
байна. Тэрээр ирэх тавдугаар сарын Хацу башёд баруун жигүүрт Ёкузона
цолтойгоор барилдах билээ. Нийт монголчуудынхаа өмнөөс мэргэжлийн
сумогийн 71 дэх аварга, Монголынхоо дөрөв дэхь аварга Какүрюдаа амжилт
хүсэж байна.
Сэтгэгдэл (2)