Энэ сарын 24-нд СБД-ийн 14-р хорооны “Бүрэн плаза төвийн гадна иргэн, 41 настай эмэгтэй М "Hyundai Porter" маркийн автомашинаас хар өнгийн цүнхтэй бэлэн биет 4 сая төгрөг алдагдсан хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн ЧД-ийн 2-р хорооны “26-р байрны 1-р орцонд иргэн, 30 настай Б-ын түрээслэж байсан подвалоос “Samsung” маркийн зөөврийн компьютер 20 ширхэг хулгайд алдагдсан хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Энэ мэт иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болоод гэмт хэргийн золиос болж эд зүйлээрээ хохирч байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна. Түүнчлэн иргэд авто машинаа харуул хамгаалалттай газар байрлуулж, дохиоллын систем суулгах нь эд зүйлээ алдахаас хамгаалж чадна гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

Д.Ундрах /24tsag.mn/