БГД-ийн 14-р хорооны 13а байранд иргэн, 9 настай эмэгтэй Л -ыг гэртээ ганцаараа байхад нь үл таних эмэгтэй “Орон сууцны контороос явж байна” гэж худал хэлж гэрт ороод монетен, ээмэг, бөгж, зүүлтийг хулгайлсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Бага насны хүүхдээ гэрт нь ганцаараа орхихгүй байхыг эцэг эхчүүдэд Нийслэлийн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.Ундрах /24tsag.mn/