
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дунгийн эгшиг” хүүхдийн яруу найргийн наадам болж өнгөрлөө. Тус яруу найргийн наадамд аймгийн 17 сум, зургаан тосгоны 24 сургуулийн 43 яруу найрагч хүүхдүүд үгийн ур, ухааны цэцээ уралдуулан өрсөлдсөн юм. Наадмын ахлах насны ангилалын тэргүүн байрын шагналыг Мандал сумын Түнхэл тосгоны сургуулийн 11-р ангийн сурагч Б.Энхмандах хүртжээ. Харин дунд насны ангилалын тэргүүн байрын шагналыг Мандал сумын 3-р сургуулийн 6-р ангийн сурагч М.Мөнхбат нар хүртсэн байна.
Сэтгэгдэл (1)