
Япон улсын нийслэл Токио хотын Чиёода дүүрэгт байрлах Япон дахь Солонгос иргэдийн холбооны төв байрыг “Авар” нэртэй Монголын компани худалдан авсан талаар хэвлэлүүд шуугьж байсан. "Авар” компанийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн төрсөн ах Ч.Эрдэнэбат үүсгэн байгуулсан гэдэг. Уг барилгыг албан ёсны зөвшөөрөлтэй худалдан авсан ч Японы талаас хууль ёсны дагуу эсэхийг шалгаж байсан юм. Тэгвэл Токио хотын шүүхээс уг үл хөдлөх хөрөнгийг “Marunaka Holdings Co” компанид худалдах шийдвэр гаргажээ. Такамацуд төвтэй тус компани 2,21 тэрбум иенийг төлж Чиёода дүүрэгт байрыг оффисын зориулалтаар ашиглахаар болжээ. Төлбөрийг хуулийн дагуу нэг сарын дотор шилжүүлэх юм. Прокурорууд уг барилгыг үнэ хаялцуулан хууль бусаар худалдаж авсан хэмээн буруутгажээ.
Сэтгэгдэл (1)