зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Алтан Дорнод Монгол” компанийг шүүхэд өгөв

2014-3-25
0
ЖИРГЭХ
Булган аймгийн Дашинчилэн сум болон Төваймгийн Заамар сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтан Дорнод Монгол” компанийн талаар дөнгөж сая нутгийн иргэдээс мэдээлэл хийлээ.
    10003962_601336253286913_242015655_nБулган аймгийн Дашинчилэн сум болон Төваймгийн Заамар сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтан Дорнод Монгол” компанийн талаар дөнгөж сая нутгийн иргэдээс мэдээлэл хийлээ.

“Алтан Дорнод Монгол” компани нь 2001 онд анх хайгуулын тусгай зөвшөөрөл АМГ-аас авсан байна. Улмаар хуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд гурван жил хайгуулын лицензийг эзэмшээд дахин хоёр удаа сонгон шалгаруулалт хийнэ гэж заасан байдаг аж. Гэтэл энэ компани хууль зөрчин лицензээ 2014 он хүртэл сунгуулсан байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны зургаадугаар сарын 21-нд Засгийн газрын тогтоолоор “Алтан Дорнод Монгол” компанид хууль зөрчин давуу эрх олгосон хэмээн нутгийн иргэд ярьж байна.

Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор уг компанийн 2012 онд дууссан байсан лицензийг 2014 он болтол сунгуулсан аж.  Гэвч тухайн компанийг үйл ажиллагаа явуулахыг нутгийн иргэд зөвшөөрөхгүй байгаа учир эл компаниас удаа дараа малчин иргэдэд санал хүсэлт тавьсаар байгаа аж.

Өөрийн талбайд алт олборлолтын үйл ажиллагаа явуулахыг дэмжээч гэсэн саналыг одоо ч өгсөөр байгаад иргэд бухимдалтай байна.

Улмаар эсэргүүцсэн ард иргэдэд мөнгө төгрөг тарааж, архи дарсаар шахаж, согтуу хөлчүү иргэнээр гарын үсэг зуруулах зэрэг бусармаг арга хэрэглэж байгаа аж. Мөн орон нутгаа хамгаалж, тэдэнд газраа ашиглуулахгүй гэсэн иргэдийг цагдаагийн байгууллагаар дарамтлуулах зүйлүүд ч гарсаар байгаа гэнэ.

Тиймээс өнөөдөр нутгийн иргэд тухайн компанийг Ашигт малтмалын хууль зөрчсөн үндэслэлээр шүүхэд өгч байгаа аж. Мөн тэр компанид үйлчлээд байгаа албан тушаалтнуудыг шалгуулахаар болсоноо ч энэ үеэр иргэд дуулгав.

altandornodmongolia_mongolia

Юутай ч энэ асуудлаар иргэн, “Малчны шуудан” сэтгүүлийн сэтгүүлч Д.Туяагаас зарим зүйлийг тодруулав.

-Зөрчил гаргаж, хууль зөрчсөн гэсэн. Мөн тодорхой албан тушаалтан Засгийн газрын тогтоолд нөлөөлсөн гэлээ. Үүнийг тайлбарлаач?
-Ашигт малтмалын тухайн хуулийн 1.5 дахь заалтыг зөрчиж Засгийн газрын тогтоолын өөрсдийн талд гаргаж, “Алтан Дорнод Монгол” компанийн дууссан лицензийг 4 жилээр сунгах тогтоолыг гаргасан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн байсан Сү.Батболдыг бид шүүхэд өгсөн.
Ингэхгүйгээр малчин иргэд бэлчээр усаа хамгаалж, аж төрж амьдрах нөхцөл бүрдэхгүй байгааг албан тушаалтнуудтай холбоотой хэмээн үзэж байна. Тэгэхээр уул уурхайн энэхүү компанийг шүүхэд өгөөд зогсохгүй тухайн хууль зөрчсөн шийдвэр тогтоол гаргасан албан тушаалтнуудыг шалгуулах нь зөв зүйтэй алхам юм.

-Яг ямар Засгийн газрын тогтоол гаргасан юм бэ?
-2012 оны зургаадугаар сарын 10-ны өдөр буюу сонгуулийн сурталчилгаа болж байх үеэр Сү.Батболд тогтоол гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, сонгууль гээд хүмүүс үймэж байхыг ашиглаад “Алтан Дорнод Монгол” компанид ашигтай тогтоол гаргасан байгаа. Тодруулбал, Засгийн газрын тогтоолыг ашиглаж тухайн компани цуцлагдсан лицензээ эзэмших эрх үүссэн. Тухайн үед АМГ-аас энэ компанитай холбоотой мэдээ, материалыг өгөхөөс татгалзаж байсан. Удаа дараа өргөдөл, гомдол өгсөний хариуд бид энэ компанитай холбоотой шийдвэрийг авсан. Гэтэл 2012 оны зургаадугаар сарын 21-нд Засгийн газрын 101 тогтоолыг үндэслэн 4 жилийн хугацаатай сунгасан гэсэн ийм тогтоол шийдвэр гаргаж өгсөн. 

- “Алтан Дорнод Монгол” компани малчдын бэлчээрийн газрыг ашиглаад байна гэсэн. Яг хэр хэмжээний талбайг ашигладаг юм бол?
-7203 га талбайг ашигладаг. Гэтэл энэ нь нэг сумын бүтэн багийн бэлчээр нутаг. Маш том талбай. Улмаар бид энэ талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжтой юу гэдгийг бид олж мэдэхэд тухайн компанийн талбай Засгийн газрын 194 дүгээр тогтоолд заасан Ойн сан бүхийн газрын хамгаалалтын бүстэй давхацалтай гэж гарсан. Энэ нь хуульд заагдсан уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй талбай гэсэн үг. Хоёрдугаарт усны мэдээллийн санд байгаа Туул голын хамгаалалтын бүс. Гуравдугаар энэ талбай орон нутгийн хамгаалалттай бүс байгаа. Тэгэхээр бид энэ компанитай шүүх, хуулийн байгууллагаар заргалдана.

-Тэгэхээр малчид бэлчээрээрээ л хохироод байгаан биш үү?
-Мэргэжлийн байгууллагаас гаргасан бэлчээрийн даац байдаг. Гэтэл энэ компани бэлчээрийн даацад нөлөөлөөд байгаа.  Угаасаа бэлчээрийн даац нь хэтэрчихсэн байхад дахин уул уурхайн компани ашиглалт явуулах ямар ч боломж байхгүй. Мөн Туул голын ай сав нутаг учраас зөвхөн Булган аймгийн Дашинчлан сун, Төваймгийн Заамар сумаар тогтохгүй Хэнтий аймгийн малчин иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг.

-Энэ компани монгол эзэнтэй юу?
Захирал нь Ганболд гэж хүн бий. Өмнө нь Орос хүний эзэмшлийнх байсан.

Ийн 3000 гаруй иргэн, 120 орчим малчин иргэнтэй багийнхан эсэргүүцлээ илэрхийлж сэтгүүлчдэд хандлаа.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    9 цаг 55 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    10 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    10 цаг 55 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 18 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    11 цаг 46 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК