МХЕГ БНХАУ-аас огт гахайн мах оруулж ирээгүй гэдгээ мэдэгдэв
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр "МХЕГ-ын ажилтнууд өмнөд хөршийг зорих нь олширч, гахайн мах, өөх Монгол Улсад импортолж байгаа фермүүдийн ажил байдалтай танилцах нь ихэслээ. Энэ нь цаагуураа БНХАУ-аас Монголд оруулж байгаа гахайн мах,өөхний импортыг нэмэгдүүлэх зорилготой байж болзошгүй гэсэн хардлага, сэрдлэгийг төрүүлээд байгаа" гэх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ талаар МХЕГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж няцаалт өгсөн юм. Тэд хэлэхдээ “Хэвлэлүүдээр бичээд байгаа шиг 3200 тонн гахайн мах импортоор оруулж ирэн дотоодын зах зээлд ноёрхол тогтоосон зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар нэг кг ч гахайн өөх мах БНХАУ-аас оруулж ирээгүй байгаа” хэмээсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/