
“New mass” цэнгээний газар МХЕГ-ын газрын дарга Д.Батмөнхтэй мөнгөнөөс болж маргалдаж зодолдсон гэх утгатай мэдээлэл гарсан. Тэгвэл үүнд МХЕГ-аас бас л няцаалт хийв. Тодруулбал, МХЕГ-ын дарга Д.Батмөнх хэлэхдээ “ МХЕГ-аас тэр үйлчилгээний газрыг хаагаад зогсохгүй АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс тусгай зөвшөөрлийг нь 2013 оны 12 сарын 19-ний А222 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Одоо ажиллахгүй байгаа” гэв. Түүнчлэн “Ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэйгээр надруу үндэслэлгүй гүтгэн дайрч, худал хуурмаг мэдээлэл гаргаж байгааг эрс няцааж байна. Бид зүгээр ингээд суугаад өнгөрөхгүй. Шүүхийн байгууллагадаа хандаж, эрх ашгаа хамгаалахаа албан ёсоор мэдэгдэж байна. Өнөөдөр би өмгөөлөгчтэй болж байгаа” гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)