
Английн ПЛ –ийн лидерүүд болох Манчестер Юнайтэд болон Манчестер Сити клубын тоглолт өнөө шөнө явагдана. Манчестер хотын дерби хэзээнээсээ хатуу, ширүүн уур амьсгал дунд өрнөдөг жамтай. Сүүлийн жилүүдэд хоёр багийн төвшин ижил хэмжээнд ирж энэхүү дербиг улам сонирхолтой болгож байгаа билээ. Энэ жилийн эхний тулаан Манчестер Ситигийн “Этихат” талбайд болж эзэд 4:1 –ийн харьцаатай бут ниргэсэн. Харин энэ удаа Юнайтэд клуб өөрийн “Мөрөөдлийн театр” –таа өрсөлдөгчөө хүлээн авах учиртай. Манчестер Юнайтэдийн дасгалжуулагч сүүлийн өдрүүдэд шүүмжлэлийн бай болоод байгаа. Тэрхүү шүүмжлийг түр ч гэсэн намжаахын тулд өнөө шөнө заавал ялалт байгуулах хэрэгтэй.