
Дэлхийн театрын урлагийн сод бүтээлүүдийн нэг Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг “Black box” театрын уран бүтээлчид тайзнаа амилуулах гэж байна. Хийсвэр сэтгэлгээ давамгайлсан тус жүжигт эрх мэдэл, мөнгө, албан тушаалын төлөө хэрхэн тэмцдэг, өнөөгийн соёлжсон нийгмийг зохицуулагч хууль гэдэг зүйл чухам юу болох талаар сонирхолтой хэлбэрээр өгүүлдэг байна. Тус жүжгийг дэлхийн театрын өдөрт зориулан тавьж буй бөгөөд энэ сарын 27 –нд тайзнаа тоглогдох аж. Мөн манай театрын хамгийн том наадам болох “Гэгээн муза” наадамд ч гэсэн өрсөлдүүлэх юм байна.