
Нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайгаа цэвэрлэх,тохижуулах үүргийг хүлээсэн байдаг. Гэвч энэ үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа тул аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс уралдаан зарлажээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон дээрх үүрэг болон уралдааны талаар маргааш 11 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл өгөхөөр болжээ.