
Ой тогтоолтын
улсын аварга шалгаруулах тэмцээн болж аваргуудаа тодрууллаа.
“Ой тогтоолтын улсын аварга-2014” оюуны
спортын IV тэмцээний эцсийн шалгаруулалтад 9-34 насны 52 тамирчин оролцсон
байна.
Эцсийн шалгаруулалт нэр-царай
тогтоолт, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл
явдал, баганан дахь үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой
тогтоолтыг шалгах арван төрлөөр явагджээ. Тэмцээний дүн гарахад 15 настай, ой
тогтоолтын их мастер Ц.Бат-Эрдэнэ ерөнхий болон дунд насны ангиллаас 14 медаль
хүртэн, 5456 оноогоор тэргүүлж цом, нэг сая төгрөгөөр шагнуулсан байна. Тэрээр
мөн дунд насны ангиллын хоёр төрөлд өөрийн эзэмшиж байсан дэлхийн хоёр дээд
амжилтыг шинэчлэн тогтоож чансаагаараа дэлхийд 15 байрт бичигджээ.