
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 2 дугаар байрны 4 дүгээр орцонд химийн бодис үнэртээд байна гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад уг байрны суурийн давхарт их хэмжээн принтерийн хор задгай асгасан байсан нь үнэртсэн байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 166 дугаар байрны 4 дүгээр давхар бага насны хүүхдүүд түгжигдсэн байна хаалга онгойлгож өгнө үү гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг гаргаж хаалгыг онгойлгон 1-6 насны З хүүхэд байсныг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/