
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1Б хэсгийн айлуудын хашаанд Улиастайн голын ус орсон байна гэсэн дуудлагаар НОБГ-ын ОБХ-ийн 9 алба хаагч 1 автомашинтай хүрэлцэн очиход Сэлбэ голын далан хальж 1Б хэсгийн 6 өрхийн 2 айлын гэрт ус орсон байжээ. Улмаар ус хальсан даланг сэргээн усныг тогтоох арга хэмжээ авсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/