Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт энэ сарын 16-ний өдрөөс эхлэн иргэн М.Дамдинхүүгийн гахайн фермд гахайнаас гахайнд халдварладаг “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” өвчин илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоон, өвчилсөн гахайг устгах, фермийн ойр орчмын хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах, 24 цагийн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг томилох зэрэг ажиллагааг тус тус зохион байгуулж ажилласан.Улмаар энэ сарын 23-ны өдрийн 10.00 цагаас эхлэн НОБГ, НМЭГ, ОБХ, МХХ, ЦХ , Бөх-мо мал эмнэлгээс нийт 24 ажилтан, албан хаагч 9 автомашин техник хэрэгсэлтэй ажиллан голомтын бүсэд байгаа үхсэн 96, зориудаар устгасан 293, нийт 389 гахайг устган булшилж, ариутгал халдваргүйтгэлийг “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.
Тус ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга хурандаа Ч.Намсрайжав, НМЭГ-ын халдвартын эмч Ц.Гантөмөр нар заавар зөвлөгөө өгч удирдлагаар ханган ажилласан.
Д.Ундрах /24tsag.mn/



















































