
Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтыг "Аллианз Арена"-даа Арсеналын эсрэг хийсэн Байерн Мьюхэн UEFA-гийн сахилга батын шийтгэлийг хүлээлээ. Уг тоглолтын үеэр дээрх баннер гарсан нь олны бухимдлыг ихээр төрүүлснийг бид мэднэ. Үүнтэй холбоотойгоор UEFA-гийн зүгээс Байернд хариуцлага хүлээлгэж, 10,000 еврогоор торгохоос гадна дөрөвдүгээр сарын есөнд болох Ман Юнайтэдтай хийх хариу тоглолтын үеэр стадионы нэг сектор буюу дээрх баннер байрласан хэсгийг хаахаар болжээ.