
МХЕГ-ын дарга Д.Батмөнх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ үеэр тэрбээр мэргэжлийн хяналтын газраас хоёр хүнийг АТГ-т шалгаж эхэлсэн талаар дуулгалаа. Тодруулбал тус газрын хоёр хэлтсийн дарга одоогоор хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа аж. Д.Батмөнх хэлэхдээ "Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын хувьд мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. С.Даваасүрэн даргын хувьд ашиг сонирхолын зөрчил үүссэн байж магадгүй гэдэг байдлаар хянан шалгаж өгнө үү гэж АТГ-т би өөрөө хандсан. Манай санхүү хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын шалгалтаар илэрсэн асуудал буюу ажил авсанаасаа хойш системийн хэмжээнд санхүүгийн нэгдсэн хяналт шалгалтыг хийхэд үед үүссэн асуудлаар би түүнийг шалгуулах болсон. Тухайлбал, улсын байцаагчийн акт тавьсаныг өөр дээрээ даргын зөвлөлийн хурал гэдэг байдлаар хийгээд тэр асуудлыг нээлттэй орхиж, улсын байцаагчийн шийдвэрийг хүчгүйдүүлэх буюу үнэгүйдүүлэх асуудал гарсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/