Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захиалгаар БНХАУ-аас оруулж ирсэн шүлхийн эсрэг вакциныг тойрсон асуудал олны анхаарлын төвд байна. Энэхүү 1.6 сая тун шүлхийн эсрэг вакциныг оруулж ирсэн компани тээвэрлэх, хадгалах явцдаа хөлдөөж чанарыг нь алдуулж улсын төсвийн 2.5 тэрбум орчим төгрөгийг үнэгүйдүүлсэн байж болзошгүй. Улмаар тус вакциныг мэргэжлийн хяналтын газраас устгалд оруулж дахин хэрэглэхгүй байхыг сануулсан тухай мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ талаар МХЕГ өнөөдөр албан ёсны байр сууриа илэрхийллээ. МХЕГ-ын албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Тухайн ОХУ-аас тээвэрлэгдэж ирсэн шүлхийн вакцин маань тусгай индкатортой ирдэг. Индкатор нь тээвэрлэлийн явцаас болоод улаан заалтруугаа заасан байсан. Тиймээс үүнийг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лобартарид шинжлээд энэ вакцин шаардлага хангаж байна уу, замдаа хөлдсөн байн уу, тээвэрлэлийн горим алдагдсан байна уу гэдгийг шалгаж байна. Нөгөөтэйгүүр тухайн үйлдвэрлэгч болоод ОХУ-ын хил гааль, мөн "Ширметив" нисэх буудал, "МИАТ" компаниас бүх температурын талаар манайд хүргүүлсэн байгаа. Тухайн температурын хяналт бүгд норматив хэмжээндээ буюу +2-7 градус байсан. Ийм байдлаар судалгаа шинжилгээний ажил хийгдээд явж байгаа. Үнэхээр ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй гэвэл хэрэглэж болох үндэслэлтэй байна. Хэрвээ сөрөг байвал устгалд оруулна. Вакцин 1.2 тэрбумынх байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/



















































