зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн сайд нар оролцдоггүй Эдийн засгийн форумыг ирэх жилээс хийхээ больё!

2014-3-26
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайдын илтгэлээс гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх мессеж, эдийн засгийг бодитой тэлэх хөшүүрэг арга зам, томоохон төслийн сураг ажиг, ер нь бизнесийнхэн, гадныханд хэрэгтэй үг өгүүлбэр ганц ч алга гэж шинжээчид дүгнэв.

Сайхан жишиг байлаа
Элбэгдорж Сото
Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд нар Монголын эдийн засгийн форум гэж тун дажгүй арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн юм. Бас Давосын дэмжлэгийг авч Нобелийн шагналт эдийн засагчид ч манай улсад хөл тавьцгаасан. Тухайн үед энэ арга хэмжээнд оролцох гэж бизнес эрхлэгчид өрсөлддөг байлаа. Хөрөнгө оруулагчидаас гадна Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, элчин сайд нар бүгд оролцдог байв. Улс төрийн бүх намын удирдлага том жижиг гэлтгүй оролцож санаа бодлоо илэрхийлж тайвширцгаадаг жишиг эхэлсэн юм.

Мэдээж санаачилагчдын нэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтэд оролцож тодорхой асуудлаар үг хэлэхээс гадна томоохон төлөөлөгчдийг хүлээн авч уулздаг байв. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд жирийтэл суудагсан. Үе үеийн Засгийн газрын тэргүүнүүд ярайтал эгнэсэн харагддагсан.

Ийм сайхан жишиг, харилцан ойлголцлоор эхэлсэн Монголын эдийн засгийн форум жилээс жилд муудах болж. Энэ жилийнх бүр ч хэрэг алга гэж ам уралдан ярих хүмүүсээр дүүрэн байна.

Эдийн Засгийн сайд нь Эдийн засгийн форумдаа яагаад ирсэнгүй вэ?
батбаяр
Ингэж асуух хүмүүс олон байна. Учир нь улс орны хөгжил, эдийн засгийн асуудал ярих учраас Эдийн Засгийн хөгжлийн сайд нь байх ёстой гэж оролцогчид үгүйлж байгаа бололтой. Бодвол Эдийн засгийн хөгжлийн сайд нь “бүх юмыг сайнаар бодоод” сэтгэл хангалуун яваа биз. Харин сангийн дэд сайд О.Чулуунбат нь засгаа л сайн шүүмжилж байгаа болохоос биш Засгаас зохион байгуулж байгаа Эдийн засгийн форумаар харагдсангүй.

Эдийн засгийн форумын нээлтэнд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гадна хоёрхон сайд байсан гэнэ. МАН-ын харьялалтай зургаан УИХ-ын гишүүн иржээ. Ингээд бусад гишүүд, сайд нар бараагаа харуулсангүй. Хэдэн хурган дарга нар л ирцгээж. Тэдний үгийг тоож байгаа амьтан ч алга. Элчин сайд нар ч ганц нэгээс хэтэрсэнгүй. Нэртэй бизнес эрхлэгчид ч ирсэнгүй. Заал танхимууд хоосон байгаа зураг цахим ертөнцөөр эрчимтэй тарж байна. Урьд өмнө эдийн засгийн сайн сэтгүүлч, тоймчид идэвхитэй оролцдог байв. Тэр хэрээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилдаг. Тэгж байгаа юм алга. Энэ жилийн эдийн засгийн форум хэрэг алгаа гэсэн зочид олон. Улс орны одоогийн уруу дорой байдал шигээ эдийн засгийн форум уруу дорой болов. Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, сэтгүүлчид эдийн засгийн сайд нараа хоёр өдөр хүлээгээд гэгээн дүрийг нь харсангүй.

Ч.Ганхуяг: Улс төрчид өө, гишүүд ээ, сайд аа эдийн засгийн форумдаа оролцооч ээ. Сонгууль болно. Бид та нартай уулзахгүй шүү!

ганхуяг ааа    Эдийн засгийн форумын зохион байгуулагчид сайд, гишүүдийг цуглуулах гэж үйлээ үзэв. Тэдний нэг Ч.Ганхуяг цахим хуудсаар дамжуулан “Улс төрчид өө, гишүүд ээ, сайд аа, Энэ хүмүүсээ хүндлээд форумдаа оролцооч ээ! Сонгууль болно. Бид та хэдтэй уулзахгүй шүү!” гэж сануулах дарамтлах аястай мессеж бичээд ч хэрэг болсонгүй. Шийдвэр гаргагчид ирсэнгүй. Үндсэндээ бол эрх баригчид эдийн засаг хүндэрсэн үед ирж муу үг сонсохыг хүссэнгүй.

Харин зохион байгуулагчдын энэ мэт цөхөрсөн гуйлтын эсрэг зарим жиргээчид “Энэ хурал хэзээ ийм болж байлаа даа. Очерлодог байсан биз дээ. Ингэтлээ дампуурах ч гэж дээ” гэх мэт даапаалсан хариултууд олныг өгсөн харагдав.

Хурал яагаад ингэж сонирхолгүй болов? Хүмүүс яагаад ирэхээ больсон бэ? гэдэг асуултад зохион байгуулагчид “Н.Алтанхуягийн хүмүүс хэтэрхий их оролцсоноос болоод”, “Засаг бүх ажлыг булааж авахаар”, “Ерөнхий сайдын зөвлөхүүдээс болоод” гэх мэт ухаж ойлгоход төвөгтэй хариу хэлж байв. Энэхүү битүү хатуу үгсээ тодорхой тайлбарлахыг хүсэхэд “дараа цаг нь ирэхээр” гэсэн хачин хариу өгч аргалж байв. Мөн хурлын зааланд Ерөнхий сайдын зөвлөхүүд оролцогчдыг загнаж элдэв авир үзүүлсэн гэж оролцогчид өөр зуураа сонин хачин болгон ярилцаж суулаа.

УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийн форумыг үл хүндэтгэв
Энхболд
Эдийн засгийн форумын нэг хүндтэй зочин бол УИХ-ын дарга байсаар ирсэн. Парламентын тэргүүний байр суурь, хэлсэн үг үргэлж оролцогчдод сонин байдаг.  Тэгвэл энэ жил УИХ-ын дарга З.Энхболд “Эдийн засгийн чуулган бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид нэгэн дээвэр дор цуглаж эдийн засгийн нөхцөл байдал, сорилт, шийдлийн талаар албан бусаар санал солилцдог индэр болсон” гэж учирласан. Гэвч энэ индэрт шийдвэр гаргагчид нь ирээгүй. Бодвол түүнийг нь УИХ-ын дарга ёжлох шиг болсон. Мөн тэрээр өмч хувьчлалыг эрчимжүүлэхээс гадна татвар, ашигт малтмалын хууль, авлигын асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Хамгийн сонирхолтой нь тэрээр үг хэлчихээд шууд гараад явчихсан. Оролцогчдын ч үгийг сонсоогүй. Энэ үйлдлээрээ эдийн засгийн форумыг эсэргүүцлээ гэж оролцогчдын олонх нь дүгнэж байлаа.

С.Бямбацогтын ялгарал ба Д.Эрдэнэбатын маазрал
Бямбацогт
Энэ жилийн эдийн засгийн форумын арай дээр нь УИХ дахь хоёр том намын бүлгийн дарга нар зэрэгцэн сууж байгаад мэтгэлцсэн явдал байлаа. Учир нь оролцогчид энэ чуулганы хамгийн боломжийн өрнөл гэж тэдний мэтгэлцээнийг үнэлсэн тодорхойлолт чихний үзүүрт сонсогдох нь олон. Гэхдээ хоёр намын бүлгийн дарга нар ихэнхи тохиолдолд өөрсдийн байр сууриа хатуу хамгаалж байв.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт индэрийн самбарт Монгол Улс хөгжлийн 500 орчим бодлогын баримт бичигтэй болсон талаар сонирхолтой харьцуулалт үзүүлж заалыг сэрээсэн юм. Тэрээр энэхүү санаачилгаараа АН-ын бүлгийн даргаас ялгарч хөгжлийн тодорхой шийдлүүдийн талаар ч байр сууриа илэрхийлсэн.

Харин АН-ын бүлгийн дарга индэр дээр хөдөлгөөнгүй суучихаад маазрах нь дээр үеийн сум нэгдлийн дарга нарыг санагдууллаа гэж дүгнэх оролцогчид олон байв. Хамгийн гол нь тэрээр хөгжлийн талаар тодорхой бодлогогүйгээс гадна бэлтгэлгүй байгаа нь ажиглагдав.

Б.Лхагважав: Э.Бат-Үүл даргаа та хотод салхи орууллаа

Энэ жилийн эдийн засгийн чуулганы хамгийн идэвхитэй оролцогчдын нэг нь иргэн Б.Лхагважав байлаа. Учир нь тэрээр оролцсон салбар бүртээ байр сууриа илэрхийлж харагдсан. Хамгийн сонирхолтой нь хотын асуудал ярьсан төгсгөлийн хурал дээр Э.Бат-Үүлд ихээхэн тал засав. Тэрээр “Хотод салхи оролгүй социализмын үеэрээ явж ирсэн. Социализмын энэ системээс 2012 онд л саллаа. Э.Бат-Үүл дарга салхи орууллаа” гэх мэтээр ярьсан юм. Бодвол хотыг удирдаж байсан намын удирдлагуудтайгаа таарахгүй гэдгээ л ингэж илэрхийлсэн байх.

Үүний зэрэгцээ “хас”-ын хэмээх Ч.Ганхуяг хотын хуралдаан дээр Э.Бат-Үүлд жинхэнэ утгаараа долигносон юм. Тэрээр “Та амаргүй үед зориг гарган хотын дарга болж өөрийн багаа бүрдүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэсэн утгатай зүйл ярьсан нь зааланд байгаа оролцогчдын нүдийг орой дээр нь гаргав. МАН-ын зарим залуу лидерүүд АН-ынхныг ингэж хүндэтгэж байгаа нь олон хүний анхаарлын төвд байв. Энэ чигээрээ байвал МАН хотод ялахгүй шинжиндээ оров. Учир нь эрх баригчидтай авалцаж байх ёстой сөрөг хүчний залуу лидерүүд удирдлагуудаа муулах мөртлөө АН-ынханд баяр хүргэн бөхөлзөхийг ойлгохгүй нь гэсэн оролцогчид олон байлаа.

“Монголдоо бүтээцгээе” форумд гадаадад бүтээсэн цүнх тараагаад
meforum 2
Өнгөрсөн жилийн эдийн засгийн форумын уриа “Монгол брэнд” нэртэй байсан бол энэ жилийнх нь “Монголдоо бүтээцгээе”. Онцын ялгарал алга. Өнгөрсөн жилийн эдийн засгийн форумын Монгол брэнд хэмээх уриалгын үр дүн болсон цүнхийг энэ жил тараасан нь жинхэнэ дуулиан дэгдээв. Учир нь урьд нүүрэн дээрээ “Эдийн засгийн форум” гэсэн логотой ч ардаа Хятад бичигтэй байв. Өөрөөр хэлбэл бүтэн жил бүтээсэн “Монгол брэнд” нь бололтой гэж шоглох хүмүүс олон тааралдав. Тэгээд “Монголдоо бүтээцгээе” гэсэн уриатай мөртлөө ирсэн зочиддоо хятад цүнх тарааж байгааг ойлгоход төвөгтэй санагдав.

Үнэхээр л өнгөрсөн жил “Монгол брэнд” бүтээнэ гэж уриалчихаад энэ жил “Монголдоо бүтээнэ” гэж тунхаглаж байгаа бол Монголдоо хийсэн хавтас өгч болноо доо гэж гомдоллох иргэд олон. Энэ байдлаас нь харвал шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо бүтээцгээе” уриа тунхаглал хэвээрээ л үлдэх янзтай.

Ерөнхий сайдын илтгэл муу байсан
Алтанхуяг
Форумын гол мессеж бол Ерөнхий сайдын илтгэл. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид хамгийн анхааралтай сонсож, гадаад ертөнцөд мессеж түгээдэг. Гэтэл манай Ерөнхий сайдын илтгэлийг маш муу болсон гэж шинжээчид дүгнэжээ. Засгийн газар ямар бодлого дээр алдав гэдгээ өмнөх Ерөнхий сайд нь нээлттэй ярилцаж, бусдынхаа санал зөвлөмжийг тусгадаг байсан бол энэ удаад Засгийн газрын тэргүүн маань “Засаг буруугүй, Бүх зүйл гаднаас болсон” гэсэн мөнөөх л дүгнэлтийг хийж арьсаа хамгаалсан нь олон хүнд таалагдсангүй. Түүний үзэж байгаагаар бид уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай байгаа нь хамгийн буруу, энэ нь бидэнд муу зан суулгасан, тиймээс бид үйлдвэрлэгч орон болно гэсэн утгатай илтгэл тавьжээ. Үүнийг гадныхан ихэд дохуурхаж “Аман зоргоороо аж үйлдвэржинэ гэж юу байхав, эхлээд мөнгө олоход түшиж тулах цорын ганц салбар чинь уул уурхай, гэтэл танай Ерөнхий сайд уул уурхайгаа үгүйсгээд байх юм” гэж ярьж байв. Түүнчлэн төгрөгийн ханш 20%-иар унасан шалтгаанд ард иргэд буруутай гэдгийг дахин нотолж хэтэрхий тансаг хэрэглээтэй Улаанбаатарчууд 6 тэрбум долларын машин унаж явааг дуулгасан юм. Улайм, цайм томоохон компаниуд орон тооны цомхтгол хийж, бизнес царцчихаад байхад “Бизнес эрхлэгчид гомдол, цөхрөл бэрхшээлгүй болж байна” гэж хэлсэн нь бүр ч олны дургүйг хүргэжээ. Үүнийг “Ерөнхий сайдын тойрон хүрээлэгчдийн цөөхөн компаниудад хамаатай дүгнэлт” гэж шүүмжлэх хүмүүс олон байв.

Ерөнхий сайдын илтгэлээс гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх мессеж, эдийн засгийг бодитой тэлэх хөшүүрэг арга зам, томоохон төслийн сураг ажиг, ер нь бизнесийнхэн, гадныханд хэрэгтэй үг өгүүлбэр ганц ч алга гэж шинжээчид дүгнэв.

Гашуудлын дуугаар нээж, хаалтаа хийлгүй өндөрлөв
эдийн засаг форум
Энэ жилийн эдийн Засгийн форумыг эмгэнэлт кармен дууриар эхлүүлэв. Оролцогчдын тайлбараар бол эдийн засгийн форум ийм дуугаар эхэлсэн учир явцгүй ээ гээд л сүсэг бишрэлийн зүйл ярих аж. Уг нь сүсэг бишрэл биш хөгжил дэвшил ярих ёстой хурал иймэрхүү л өнгө аястай болж өндөрлөв.

Бас оролцогчид цөөнтэй, эрх баригчид ирээгүй эдийн засгийн форум хаалтын хуралдаан хийлгүй дуусгахын түүс болсон шинжтэй байлаа. Уг нь хаалтын хуралдаан хийж эдийн засгийн форум ямар болж өнгөрөв, юунд ач холбогдол өгөв, оролцогчид ямар байр суурьтай байна, засаг төр юунд анхаарах вэ, ямар шийдэлд хүрэв гэдгээ дүгнэдэг. Гэтэл тйим дүгнэлт хийсэнгүй. Нэгдсэн хуралдаан ч болсонгүй дууссан үгүй нь мэдэгдэлгүй тарж одов.

Энэ чигээрээ байвал ирэх жилийн Эдийн Засгийн форум бүр дампуу юм болно. Эсвэл Эдийн Засгийн форум гэж болохгүй байх. Ийм санал бодолтой оролцогчид олон байлаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (182.160.41.31)
    Ямар ч үр ашиггүй, баахан хүмүүсийг цалинжуулж, мөнгө угаах нэг арга юмуудаа энэ ЭЗФ гэж. За тэр нь яахав гэхэд ямар ч үр ашиг гарахгүй, хэднэ худал яригч луйварчидын биеээ рэкламдах бас өөрийн хийсэн нүгэл үйлээ бусдын хийсэн болгож шүүмжлэх ард түмний тархийг угаах тэгээд сүүлдээ нэр хүндгүй болж хогийн тантан мэт хэн ч тоож очихоо больсон наад балай юмаа болио!!!
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ediin zasgiin forumd moderatoruudad ugdug mungiig hen umnuus ni avsan be
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Энэ эдийн засгийн форум онигоо болсон юм бишүү
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.8)
    АН-ыг төрөөс зайлуулж, улс ороноо өөрчлөхгүй бол бид гадаадад нэр хүндгүй, дотооддоо гэдсэндээ хоолгүй, хүмүүс нь стресээс болж өвчинд баригдсан ард түмэн болж хувирлаа. Элбэгдорж, Энболд,Алтанхуяг нарыг дахин хэзээ ч битгий сонгоорой Ард түмэн минь. Муу ч гэсэн МАН-ын гишүүд арай л эх оронч сэтгэлгээтэй юм байна.
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (103.26.194.8)
    Алтанхуягийг яаралтай огцруулахгүй бол улс орон бүр өнгөрөх юм биш үү
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.41.107)
    Хий хийх хэрэгтэй ядаж нэг эрээний цvнхтэй болох минь
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Эвтэй Монгол (103.26.194.15)
    АН-н сайдууд ямар нүүрээрээ орох вэ дээ, тэгэх тусам МАН-г арчиж үлдсэн 2 жилд өөрсдийнхөө гэдсийг цатгахыг бодно. Харин ирэх сонгуулиар яахыгаа мэдэж бна... Эвтэй байгаад хүчээ нэгтгэвэл МОНГОЛ БОСОХОД БЭЛЭН байгаашдээ
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Энгүүн (202.131.230.218)
    Иш хөөрхий, ажлаа хийгээд Эдийн засгийн форумдаа оролцох завгүй яваа Эдийн засгийн сайдыг шүүмжлээд яах нь вэ. Ажлаа улам сайн хийхийг хүсэн ерөөе.
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
    • Галаа тахиад тэнгэрээс гуйгаад шинэ зүйр цэцэн үг цээжлээд завгүй байхад юун хурал вэ?
      2014 оны 03 сарын 26
  • энгүүн (202.131.230.218)
    Энэ Засгийн чанар чансаа ингээд л харагдаж эхэлж бгаа юм даа. Дараа жил оюутнуудаар заалаа дүүргэх болтугай.
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • МАН-ыг үзэн ядагч (202.179.2.172)
    Яахын энэ хэдэн хувалзууд ямар улс орныхоо эрх ашгийг бодоо юу? ЧӨЛӨӨТЗАХ ЗЭЭЛ ГЭДЭГ СДА ЧИНЬ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ Ш ДЭЭ. Муу луйварчид бидний татаварт төлсөн мөнгөөр бизнес нэртэй луйвараа хийх гэж уйлагнаа байлгүй АМЕРИК ЛУЙВАРЧИН ЯНХААН ЧИ МУУ АВГАЙ МОНГОЛ УЛСЫГ ЯМАР БОЛГОЧИХВОО
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.26.231)
    AH uneheer onoo aldaj duuslaa. tanai namd Altanhuyagaas batbataraar ganhuyagaas uur oligtoi hun bdaggui umuu. odoo bolno sh dee ard tumen hcini tuildaj duuslaa
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
    • ашиггүй, баахан хүмүүсийг цалинжуулж, мөнгө угаах нэг арга юмуудаа энэ ЭЗФ гэж. За тэр нь яахав гэхэд ямар ч үр ашиг гарахгүй, хэднэ худал яригч луйварчидын биеээ рэкламдах бас өөрийн хийсэн нүгэл үйлээ бусдын хийсэн болгож шүүмжлэх ард түмний тархийг угаах тэгээд сүүлдээ нэр хүндгүй болж хогийн тантан мэт хэн ч тоож очихоо больсон наад балай юмаа болио!!!
      2014 оны 03 сарын 26
  • tulga (202.179.10.14)
    Сарандаваа аниа 20 саяыг олоод хэдэн мянгаар нь хэд дахин цуглуулаад Сайд дарга нар 200 гаран саяыг зараад хэдхэн хүнтэй шог гараа маягын юм хийх. ээ дээ яана да!!!
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • тааруухан зүйл болж дээ (122.254.127.34)
    Хурал цуглаан ихдээд ирэхээр юу гэдэг билээ дээ? Манайхны үр ашиггүй хурал цуглааны нэг болж.Ийм дэмий юманд хөрөнгө,цаг зав гаргаж байхаар гээд л жагсаавал их л зүйл бичнэ дээ..
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 54 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 55 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 18 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 46 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК