
Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан прокурорууд дүүргийн прокурорын газруудад очиж ажиллаж хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг судалж үзэхэд энэ ялын биелэлт төдийлөн хангалттай биш байх тул дүүргүүдэд тодорхой ажил зохиолгох, ажил сайжруулах талаар Нийслэлийн Прокурорын албан даалгавар гаргаж хүргүүлжээ.
Мөн энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албан бичиг хүргүүлсэн ба ажлын үр дүнг 2014 оны 05 дугаар сарын 01-ний дотор дахин дүгнэж үзэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/