
Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймагт болох гэж байна. Эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5 –ны өдрөөс эхэлнэ. Тус тэмцээнд оролцох эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчдын нэрс бүрэн тодроод байгаа аж. Улсын аваргад их мастер Ц.Хатанбаатар хамгийн олон буюу 23 дахь удаагаа шалгарч үлдээд байгаа юм. Алтай хотод болох тус тэмцээн ирэх сарын 18 –ны өдөр өндөрлөх учиртай.