
Тодруулбал Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо хоёр төлөөлөгчөө Какурюү М.Анандын барилддаг Изүцү дэвжээнд илгээн, ёкозуна цол олгож буйг албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ үеэр М.Ананд “Надад тусалж дэмжиж байсан бүх хүнд талархлаа илэрхийлье. Бэлтгэл сургуулилтаа сайн базааж, улам хичээн барилдах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Ийнхүү Какурюү М.Ананд мэргэжлийн сумо бөхийн 71 дэх, гадаадаас төрж буй зургаа дахь, харин Монголын дөрөв дэх ёкозуна болж байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)