
Английн ПЛ –гийн Манчестер хотын дерби өнгөрсөн шөнө “Мөрөөдлийн театр” цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Харамсалтай нь талбайн эзэн Манчестер Юнайтэд клуб өрсөлдөгч Манчестер Ситид 0:3 –аар бут ниргүүлсэн байна. Тэд талбай дээрээ дараалан хоёр том өрсөлдөгчдөө хожигдов. Юнайтэдынхан өнгөрсөн намар Ситигийн “Этихад” цэнгэлдэхэд мөн л 4:1 –ийн харьцаатай хожигдож байсан. Тоглолтын гоолуудыг Эдин Жеко болон Туре нар хийжээ. Ингэснээр Манчестер Сити 66 оноотой болж цомын төлөөх өрсөлдөөндөө хэвээр үлдлээ. Тэд тэргүүлэгчдээс гурван оноо дутуу явна. Харин Манчестер Юнайтэд клуб 51 оноотой долдугаар байранд бичигдсэн хэвээр.
Сэтгэгдэл (1)