
Арсенал клуб талбай дээрээ өнгөрсөн шөнө Свонси клубыг хүлээн авч тоглолоо. Харамсалтай нь “Их буучид” маань өрсөлдөгчөө баралгүй 2:2 –ийн харьцаатай тэнцсэн байна. Тэд тоглолтын 90 дэх минут хүртэл хожиж явсан ч хамгаалагч М.Фламини өөрийн хаалганд гоол оруулж бүх зүйл буруугаар эргэжээ. Гоолуудыг Арсеналаас М.Фламини өөрийн хаалганд, Лукас Подольски, Оливер Жеру нар хийсэн бол эсрэг багаас В.Бони хийжээ. Ингэснээр Арсенал клуб хүснэгтийн тавдугаар байранд 63 оноотой бичигдэж эхэллээ.
Сэтгэгдэл (1)