
Байерн Мьюхен клуб бундеслигийн аварга боллоо. Өнгөрсөн шөнө тэд Херта Берлин клубын талбай дээрээ зочилон тоглож 3:1 харьцаатай хожисон юм. Ингэснээр Байернчууд бундеслиг дуусахаас долоон тойргийн өмнө аварга цомыг өөрийн болгож байгаа юм. Энэ талаар тамирчид болон дасгалжуулагчид бүгд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн бөгөөд шинэ дасгалжуулагч Пеп Гуардило “Би ийм хурдан хугацаанд цом өргөн гэж санаагүй” хэмээжээ.