
Гандболын 21 дэх удаагийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Мон-Алтиус сургуулийн зааланд гурав хоногийн турш болсон тэмцээн олон сонирхолтой тоглолтуудаар дүүрэн байсан юм. Тус тэмцээн нь 2014 оны 4 сарын 14-20-ны өдрүүдэд Монгол улсын Засгийн газрын 2013 оны 325 тогтоолын дагуу Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа Олон улсын гандболын цомын төлөө тэмцээний өмнө болж байгаагаараа чухал онцлогтой болж байна. Тэмцээн 14-15 нас 16-17 насны хоёр ангилалаар явагдаж 16 байгууллагын 40 багийн 400 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдсөн юм.