
АНУ –ын Вашингтон хотод томоохон хөрсний гулгалт болсны улмаас 14 хүн амь эрсдэж, 170 гаруй хүн сураггүй болжээ. Үүнтэй холбогдуулан тус бүсэд эрлийн болон аврах ажиллагааг үргэлжилсээр байгаа аж. Өнгөрсөн бямба гарагийн өглөө Сиэтл хотоос зүйн хойш 90 орчим км зайтай орших Осо тосгонд мөн хөрсний гулгалт болж, олон арван байшин барилга сүйтсэн ажээ. Шинжээчдийн хэлж буйгаар дахин иймэрхүү үзэгдэл болох өндөр магадлалтай байгаа гэнэ.