
Домогт боксчны тухай "Рокки" нэртэй киноны зохиолыг бичиж, өөрөө гол дүрд нь тоглож олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Сильвестр Сталлоне. Тэрээр “Рокки” дүрээрээ оны шилдэг кино номинацид нэр дэвшиж Оскарын шагналыг ч хүртэж байсан түүхтэй. Тэгвэл алдарт жүжигчин маань саяхан гэр бүлийнхээ хамтаар "Рокки" мюзиклийн нээлтэнд уригджээ. Тус мюзикл нь Нью Йоркын алдарт Бродвейн театрт тавигдаж байгаа ажээ.