
Бүгд Найрамдах Турк Улсын засгийн газраас 2014-2015 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд суралцах оюутнуудад олгох тэтгэлгийн бүртгэл эхэлжээ. Бакалаврын тэтгэлэгт 1993 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн иргэд хамрагдах боломжтой юм байна. Мөн 2014 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид уг тэтгэлэгт хамрагдаж болох гэнэ. Бүртгэлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.turiyburslari.gov.tr хаягаас аваарай.