
Тайландын зорчигч тээврийн автобус осолдож 25 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Автобусанд нийт 50 орчим зорчигч сууж явсан бөгөөд 22 хүн хүнд болон хөнгөн гэмтэл авсан байна. Автобус уулын уруу уруудаж явахдаа тоормосны системд нь гэмтэл гарч замаасаа гаран осолджээ. Уг хэргийг Тайландын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд амиа алдсан иргэд болон бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо өсч магадгүй гэж мэдээллээ.