МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхан албан тушаалаас нь огцоруулсан С.Билэгсайханыг ЭЦГ-аас шалгаж, улмаар АТГ-т эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Тэгвэл энэ талаар АТГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн" гэв.Зарим эх сурвалжийн хэлж буйгаар С.Билэгсайхан МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын нэгэн компанитай нислэгийнхээ бүх тийзийг борлуулах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан аж. Энэ гэрээ нь МИАТ компанид ашиггүй, харин ч тус компанийг алдагдалд оруулахаар байсан учир АТГ-т шалгуулахаар болсон гэнэ.
Юутай ч С.Билэгсайханыг шалгаж байгаа талаараа АТГ-аас удахгүй мэдээлэл хийнэ гэв.
Д.Ундрах /24tsag.mn/



















































