Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд гэрлийн шон босгох тендерт ялсан нэгэн компани ашиглах модоо тус аймгаас бэлтгэхийг зөвшөөрөөч хэмээн сумын засаг дарга Н.Баттулгад хандахад тэрбээр зөвшөөрсөн нь багагүй хэл амыг дагуулаад байна. Улмаар энэхүү үйлдэл нь хууль хяналтын байгууллагад илчлэгдэж, шалгуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.Өмнө нь тус аймагт өндөр хүчдэлийн шонгууд ашиглалтад орсон бөгөөд тендерт ялсан компани нь унанги хаягдал модоор шон босгох байтал нойтон мод бэлтгэж, шон босгосон нь мөн л багагүй хэл амыг дагуулж байжээ.
Уг нь аймаг сумын засаг дарга мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй аж. Харин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бэлтгэх модны хэмжээг батлаад, зөвхөн ой цэвэрлэгээний журмаар унанги цэвэрлэгээний модыг бэлтгэдэг аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)