
"Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн мэдэлд байсан төмөр замыг 25 сая төгрөгөөр зарсан" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл энэ мэдээллээр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулсан байна. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна хэмээн үзэж энэ сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материалыг прокурорт шилжүүлжээ. Тиймээс өдгөө прокурор дээр хянагдаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)