Тавдугаар сарын 1-нээс тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгодог болно
Өнөөдөр “Байгаль орчны салбар дахь, төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт зөвлөгөөн болж 200 орчим байгууллага оролцлоо. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас энэ жилийг мэдээллийн ил тод байдлыг дэмжих жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд БОНХЯ-ны мэдээллийг гар утаснаас “application” хэлбэрээр харах боломжтой бөгөөд цаг агаар, агаарын бохирдол зэрэг байгаль орчны мэдээлэл багтах ажээ.
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд төрөөс олгож буй лиценз зөвшөөрлийг авахын тулд 76 зөвшөөрөл бичиг баримт авах болдог. Төрийн байгууллагын ажлын ачаалал, иргэдэд чирэгдэл үүсгэдэг энэ тогтолцоог өөрчилж тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох ажил тав дугаар сарын 1-н гэхэд хэрэгжиж эхэлнэ.