
Шүүхийн ерөнхий зөвлөл рүү 70 шүүгчийн орон тоонд Хуульдын холбооноос шаардлага хангасан гэж үзсэн 492 хүний материалыг хүргүүлсэн юм байна. Гэтэл ШЕЗ 136 хүнийг материалыг бүртгэж аваад 394 хүний материалыг хүлээж аваагүй аж. Бүртгэлээс хасагдсан хүмүүсийг ямар үндэслэлээр бүртгэхээс татгалзсан гэхээр 2003 оноос хэрэгжсэн хуульчийн сонгон шалгаруултад оролцоод гэрчилгээгээ авсан прокурор, шүүгч, өмгөөлөгчөөр 3-аас дээш жил ажилласан хүнийг Шүүгчийн сонгон шалгаруултад оруулна гэсэн хуулийг хэрэглэсэн байгаа юм. Гэтэл өнгөрсөн хавраас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар өөр зохицуулалт орж ирсэн юм байна. Тэгэхээр 2003 оны хууль хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүртгэлээс хасагдсан иргэд ШЕЗ гомдол гаргаад байгаа аж. Хуулиараа иргэний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэдэггүй юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/