
Хүүгээ алдаж, шатсан гэртээ хоцорсон айлынх тоосгоны үйлдвэрийн сахиул Э-гийнх аж. Гэр шатдаг өглөө нь гэрийн эзэн нь эзгүй байсан бол эхнэр нь гурван настай хүүгээ унтуулж орхиод, үхрээ бэлчээрт гаргахаар түр гарсан байжээ. Ингээд удаа ч үгүй арван минутын дараа гэртээ эргэн иртэл байшингаас нь утаа савсан, гал дүрэлзэж байсан аж. Эмэгтэй яаран сандран гал дүрэлзэж буй гэр лүүгээ орж ухаан алдсан хүүгээ тэврээд гурван км газар гүйж таньдаг айлдаа ирсэн байна. Улмаар Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийнханд дуудлага өгөхөөр удаа дараа залгасан ч утсаа аваагүй аж.
Улмаар Нэгдсэн эмнэлгийн дарга руу нь ярин түргэн тусламжийн эмч нартай холбогджээ. Гэвч эмч нар дуудлагаар ирэхгүй байсаар хүү амьсгал хураажээ. Ийн хариуцлагагүй түргэний ажилчид, эцэг эхийн хайхрамжгүй үйлдлээс болж бяцхан хүү амиа байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)