
Жил бүрийн энэ өдөр Дэлхийн театрын өдөр тохиодог. Манай улс энэ өдрийг 1961 оноос эхлэн тэмдэглэж ирсэн билээ. Сүүлийн
жилүүлэд Дэлхийн театрын өдрөөр Монголын тайзны урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза"- наадмыг зохион байгуулдаг болсон. Харин энэ жил зохион байгуулагчдын зүгээс тус наадмыг хойшлуулж ирэх тавдугаар сарын 12-нд хийхээр болжээ. Энэ сарын хувьд Улсын драмын эрдмийн театрын хамт олон дэлхийн сонгодог жүжгүүдийг тоглож байгаа бөгөөд дотоод ажлын улмаас "Гэгээн Муза" наадмыг хойшлуулсан гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.
Т.Энхэлээ