Даатгалын зах
зээлд тэргүүлэгч Монголын ууган компани болох -Монгол Даатгал- компанийг Оросын
тэрбумтан С.Громов хэдэн жилийн өмнө хувьчилж авснаар зуун хувь түүний мэдэлд
шилжсэн билээ. Гэтэл өнгөрөгч өвлөөс эхэлж тус компанийг зарах болсон тухай
яриа чих дэлсэх болов. Шалтгаан нь тус компани Уулын баяжуулах Эрдэнэт
үйлдвэрийн үнэ цэнэтэй хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг даатгахдаа гадаадын
томоохон даатгагч компанитай давхар даатгалын гэрээ хийх ёстой байсан ч энэ
үүргээ биелүүлээгүйн улмаас томоохон эрсдэлд орсон гэнэ.Зөвхөн өнгөрөгч онд л гэхэд 90 мянган жолоочын 3.2 тэрбум төгрөгийг хуримтуулсан, даатгалын буцаан олголтоороо тэргүүлдэг тус компанийг 24 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгөтэй гэдэг. Гэтэл ийм сайн үзүүлэлттэй, зах зээлдээ тэргүүлэгч компани эрсдэлд орж, хөрөнгө оруулагч нь яагаад зарах болсныг манай хууль хяналтын байгууллагынхан огт шалгахгүй байгаа нь олны анхаарлыг татах боллоо. Даатгалын компаниудад зохицуулалт хийх үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо ч энэ асуудлыг судалж, олон мянган ард иргэдийнхээ өмч хөрөнгийн даатгалд санаа тавихгүй байгаад гайхах хүн цөөнгүй байна.



















































